Хил нээх, вакцины гэрчилгээ олгох эсэх асуудлаар мэдээлэл өглөө
Манай улс 7 улс руу шууд нислэг үйлдэж байна. Манай улс ч мөн бүх төрлийн виз олголтоо зогсоосон. Гэхдээ Монгол Улсын иргэд, манай улсад байнга оршин суух эрхтэй иргэд ирж байна. Төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар, зайлшгүй ирэх шаардлагатай иргэдийг хилээр нэвтрүүлж байна. Гадаадын иргэд ирэх явах тийзээ авсан байх шаардлагатай. Ирээд долоо хоног тусгаарлагдана. Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй, вакцин хийлгээгүй иргэдийг тусгаарлаж байна.
Бүрэн тунгаар вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэсэн иргэдийг тусгаарлахгүй. Эдгээр иргэд эмчийн бичиг, нотлох баримтаа үзүүлэх ёстой. Хилээр нэвтрэх бүх иргэнээс сүүлийн 72 цагт PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардана.
Одоогоор олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын паспорт байхгүй байна. Улс орнууд дотоододоо л хэрэглэж байна. Харилцан зөвшөөрөх тухай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Манай улсын хувьд e-mongolia цахим хуудаснаас иргэд хэзээ, ямар вакцин тариулсан мэдээллээ авч болно.
蒙古外交部负责人就开放边境口岸和发放疫苗接种证书方面发布了信息
蒙古国与7个国家有直飞航班。并且目前已停止签发所有类型的签证。不过,只允许蒙古国公民和持有长期居住证的人员继续回蒙古。也允许通过国家或私营部门渠道短期来蒙或必须回国的人员入境。外国公民应当购买往返机票,入境后接受隔离一周。已接种第二针疫苗但不足14天的、或未接种疫苗人员,则应接受隔离。
接种疫苗超过14天的或被感染后已康复的人员无需隔离。这些人员应当提供病历和相关证明材料。同时要求所有入境人员提供在72小时以内的核酸检测呈阴性证明。
迄今为止,尚未有国际公认的疫苗接种证书。许多国家只在国内使用接种证明书,关于对其互相公认的谈判正在继续。在蒙古国,市民可以在e-mongolia网站上获取关于接种疫苗的相关信息。